Стандартчиллын сургалт Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл (SMMSS) Стандартчиллын сургалт Европын Холбооны хууль тогтоомжийн нийцүүлэлтийн шинэ хандлага Faire un tour de table pour que les participants se présentent et expriment leurs attentes personnelles. Noter les points importants au tableau papier. Analyser en faisant participer le groupe. *
Шинэ тогтолцоог хэрэгжүүлэх үндэслэл Хуучин хандлагын удирдамжууд: • техникийн дэлгэрэнгүй мэдээлэл багтдаг учир боловсруулахад их хугацаа шаарддаг. • шинжлэх ухаан, технологи хурдтай хөгжиж байгаа учраас удирдамжуудыг байнга өөрчлөх шаардлагатай. • хууль тогтоомжид техникийн тодорхойлолтыг тусгадаг учраас хамрах хүрээ нь харьцангуй хязгаарлагдмал, өөрөөр хэлбэл нийцүүлэлт хийхийн тулд хэдэн зуун удирдамж ашиглах хэрэгтэй болдог. Тийм учраас Европын Холбооны дотоод зах зээлийн хүрээнд нийцүүлэлт хийхэд үр дүнтэй биш
Шинэ тогтолцоо ба Иж бүрэн тогтолцоо Дээр дурдсанчлан: • 1985 оны Шинэ тогтолцооны тухай шийдвэр • 1989 оны Иж бүрэн тогтолцооны тухай шийдвэр Иргэдийг хамгаалах зорилгоор бүтээгдэхүүнд тавих үндсэн шаардлагыг үр ашигтай, сайн системээр хангаж, улмаар бүтээгдэхүүн нь тэдгээр шаардлагыг хангасан байх боломжийг бүрдүүлсэн юм. Тохирлын үнэлгээний тухай тусад нь авч үзнэ.
Шинэ тогтолцооны дөрвөн гол зарчим: 1 ба 2 Шинэ тогтолцооны хууль тогтоомж нь дөрвөн зарчимтай. Хууль тогтоомжид зөвхөн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах шаардлагуудыг зорилгод чиглэсэн үндсэн шаардлага болгон оруулж, техникийн үзүүлэлтүүдийг үлдээсэн. Харин техникийн үзүүлэлтүүдийг Европын Комиссоос Европын Стандартчиллын байгууллагад хүсэлт гаргах замаар боловсруулсан нийцүүлсэн стандартад тусгаж өгөхөөр зохицуулсан.
Шинэ тогтолцооны дөрвөн гол зарчим: 3-р, 4-р 3. Үйлдвэрлэгчид нь дээрх стандартыг сонгон хэрэглэнэ. Гэхдээ: Стандартыг Комиссоос хүлээн зөвшөөрсөний дараа ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд стандартын гарчигийг хэвлэх ба тухайн стандартыг хамгийн багадаа үндэсний стандартын нэг байгууллага хэвлэх ёстой. 4. Стандартын дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үндсэн шаардлага хангасанд тооцно. (Холбогдох хууль тогтоомжийн үндсэн шаардлага – стандартад мөн үндсэн шаардлага багтсан байж болно).
Тайлбар Дараа дэлгэрэнгүй тайлбарлах ч одоо хэд хэдэн асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй: Стандартыг сонгон хэрэглэх боловч бүтээгдэхүүний удирдамжид заасан үндсэн шаардлагыг хангах нь хамгийн энгийн бөгөөд хялбар арга юм. Хэрэв үйлдвэрлэгч стандартыг дагахгүй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр шийдэх нь тухай бүтээгдэхүүн нь шаардлага хангахгүй гэсэн үг биш. Үүнд: ЕХ-ны зах зээлийн хяналтын байгууллагад үндсэн шаардлагыг хэрхэн хангаж байгааг үйлдвэрлэгч үзүүлэх хэрэгтэй болно. Удирдамжид заасан тохирлын үнэлгээний журмаас хамаарч тохирлын үнэлгээний журмын сонголтыг хязгаарлаж болзошгүй.
Шинэ хандлагын удирдамжийн үндсэн хэсэг - 1 Удиртгалд хуулийн зорилго болон зүйл заалт, хавсралтуудын тайлбарыг багтаана. Хуулийн зүйл заалтууд болон хавсралтуудыг хамаарах этгээд заавал мөрдөнө. Гишүүн орнууд нь холбогдох зүйл заалтыг үндэсний стандарт болгох ёстой ба ингэснээр аж ахуй эрхлэгчид /үйлдвэрлэгч, түүний төлөөлөгч, импортлогч, борлуулагч/ болон Бүртгэлтэй байгууллага, Зах зээлийн хяналтын байгууллага зэрэг заавал мөрдөх үндэсний хууль болно.
Шинэ хандлагын удирдамжийн үндсэн хэсэг - 2 Удирдамжид бүтээгдэхүүний хамрах хүрээ болон үндсэн нэр томъёог тусгана. Зөвхөн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний худалдааны үндсэн шаардлагыг тусгана. Шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг ЕХ-нд чөлөөтэй худалдаалах эрх олгоно. Тохирлын Мэдэгдэл /бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч болон бусад үндсэн мэдээллийг багтаасан баримт бичиг/-ийн шаардлагыг заана.
Шинэ хандлагын удирдамжийн үндсэн хэсэг - 3 Бүтээгдэхүүнийг ашиглах заавар дагалдах ба тухайн зааварыг ямар хэлээр бичих тухай заалтууд багтсан байна. Бүтээгдэхүүн, түүний сав боодолд СЕ тэмдэг тавих тухай заана. Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний техникийн баримт бичгийг тодорхой хугацаагаар хадгалах шаардлагыг заана. /Ер нь тухайн төрлийн бүтээгдэхүүний хамгийн сүүлчийнхийг зах зээл дээр гаргасны дараа 10 жилийн хугацаанд/
Шинэ хандлагын удирдамжийн үндсэн хэсэг - 4 Тухайн хууль тогтоомжийн үндсэн шаардлагыг тусгана. Тухайн хууль тогтоомжийн Тохирлын үнэлгээний журмын сонголтыг заана. Тохирлын үнэлгээний журмыг хэрэгжүүлэх Бүртгэлтэй байгууллагыг томилох тухай заалтууд орсон байж болно.
Тайлбар: СЕ тэмдэг
СЕ тэмдэг CE тэмдэг нь үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн холбогдох бүх удирдамжид заасан шаардлагуудыг хангаж байгааг үзүүлж буй тэмдэг юм (CE тэмдэг/ шинэ тогтолцооны удирдамж) CE-тэмдэглээ бүхий бүтээгдэхүүнийг ЕХ-ны дотоодын зах зээл дээр чөлөөтэй худалдаалах бөгөөд үүнд зөвхөн Зах зээлийн хяналт байгууллага тухай бүтээгдэхүүнийг шаардлагад нийцээгүй тухай үндэслэл бүхий мэдээлэл гаргаж болно. Холбогдох хууль тогтоомжид заасан нэр томъёоноос хамаарч CE тэмдгийг бүтээгдэхүүнд эсвэл бүтээгдэхүүний сав баглаа боодолд ашиглана. Энэ нь Чанарын тэмдэг биш – харин үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ шаардлагад нийцэж буйг харуулж байгаа мэдэгдэл юм.
Техникийн баримт бичгийн тайлбар - 1 Техникийн баримт бичиг гэж юу вэ? Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэнд, аюулгүй байдал болон бусад үндсэн шаардлагад нийцэж байгааг харуулах ба энэ нь дээрх бүх мэдээллийг багтаана. Энэ юунд хэрэгтэй вэ? Техникийн баримт бичиг нь бүтээгдэхүүнийг дагалдахгүй, харин Зах зээлийн хяналтын байгууллага тодорхой шалтгаанаар /бүтээгдэхүүн асуудалтай болсон тохиолдолд/ бүгдийг нь эсвэл зарим хэсгийн нь үзэхийг шаарддаг.
Техникийн баримт бичгийн тайлбар - 2 ЕХ-нд бусад улс орноос бүтээгдэхүүнийг экспортлох бол бүтээгдэхүүний техникийн баримт бичгийг ЕХ-ны эрх бүхий байгууллагад шуурхай үзүүлэх боломжтой байх ёстой бөгөөд ЕХ-ны импортлогч нь ЕХ- ны бус үйлдвэрлэгчтэй найдвартай харилцаатай байх ёстой.
Үндсэн шаардлагын тухай тайлбар Эрүүл мэнд, байгаль орчны буюу бусад үндсэн шаардлагыг Удирдамжийн хавсралтад тусгадаг. Хэрхэн тусгах вэ? 2006/42/EC Машин механизмын тухай удирдамжаар жишээ авч үзъе.
Машин механизмын тухай Удирдамж Хавсралт 1-д эрүүл мэнд, аюулгүй байдлын үндсэн шаардлагыг оруулсан бөгөөд энэ нь 6 хэсэгтэй: 1. Нийтлэг зарчим 2. Тодорхой ангиллын машин механизмын тухай эрүүл мэнд, аюулгүй байдлын нэмэлт шаардлага 3. Зөөврийн машин механизмын тухай эрүүл мэнд, аюулгүй байдлын нэмэлт шаардлага 4. Өргөлтийн үйл ажиллагаанаас үүсэх аюулаас хамгаалах эрүүл мэнд, аюулгүй байдлын нэмэлт шаардлага 5. Газар доорх үйл ажиллагаанд зориулсан машин механизмаас үүсэх аюулаас хамгаалах эрүүл мэнд, аюулгүй байдлын нэмэлт шаардлага 6. Хүн өргөх зориулалт бүхий өргөх механизмын аюулаас хамгаалах эрүүл мэнд, аюулгүй байдлын нэмэлт шаардлага
Анхаарал тавьсанд баярлалаа. Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл (SMMSS) Анхаарал тавьсанд баярлалаа. Richard Lawson richardandrosemary@btinternet.com